Онцлох мэдээ: Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ Наадмын өдрүүдэд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 95 см, Ерөө голын дагууд  90-115 см тус тус нэмэгдэж , Туул гол үерийн аюултай түвшинд хүрэхэд 10 см дутуу байна. 7 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, зүүн хажуугийн Барх, Балж, Хангай нурууны өврийн Байдраг, Таац, Завхан болон Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, Туул, Сөгнөгөр, Ерөө, Хэрлэн, Түргэн , Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна. 7 дугаар сарын 14-нд Туул гол Алтанбулаг, Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 20-45 см нэмэгдэж, үерийн түвшинг 30 см орчим давна.  Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-07-13    

Өнгөрсөн 7 хоногт Дорнодын Баяндунд 60 мм хур тунадас орсон байна

2020 оны 05 дугаар сарын 18-ны 08 цагаас 05 дугаар сарын 25ы 08 цаг хүртэлх

7 хоногийн цаг агаарын тойм

Тунадас:  19, 20-нд нутгийн зарим газраар,  21-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22, 23, 24-нд ихэнх нутгаар,  25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр 0.0-60.0 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Дорнодын Баяндун, Дашбалбар, Баян-Өлгийн Улаанхус, Сүхбаатарын Мөнххаанд орсон байна.  

Агаарын хамгийн их температур: 18-22-нд 1-12 градусаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +17...+22 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28...+33 градус,  бусад нутгаар +23...+27 градус хүрч халсан байна. Бусад хугацаанд бага зэрэг сэрүүсч Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь,  Орхон-Сэлэнгийн сав газраар  +22....+28 градус, бусад нутгаар +12...+22 градус байв.

 Агаарын хамгийн бага температур: Хугацааны сүүлээр /23-25-нд/ бага зэрэг сэрүүсч, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -4....+2 градус, Увс нуурын хотгор, говийн бүс нутгаар +10...+16 градус, бусад нутгаар +3...+9 градус байв. Бусад хугацаанд өмнөх хоногоосоо +1...+12 градусаар дулаарсан байна. 

Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр,  говийн бүс нутгийн зарим газраар 20, 21-нд түр зуур секундэд 13-15 метр,  22-24-нд секундэд 16-21 метр, зарим газраар түр зуур секундэд 26-28 метр хүрч шороон шуурга шуурсан байна. 

Улаанбаатар хот орчмоор: 20-23-нд 0.0-2.0 мм бороо орсон байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2...+4 градус, бусад хэсгээр +3...+8 градус, өдөртөө +13...+19 градус байлаа.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/13

8 цаг

16 60
O
CF
Үзэгдэлгүй
1 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/13

27 80
O
CF
Дуу цахилгаантай аадар бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store